ЭМЯ: 1340 хүнээс коронавирус илэрч, ГУРВАН хүн нас барав

ЭМЯ: 1340 хүнээс коронавирус илэрч, ГУРВАН хүн нас барав

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,963 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1340 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 21,995 болов. Шинээр бүртгэгдсэн халдварын тоог нарийвчилбал,

  • Улаанбаатарт-1220
  • Орон нутагт-119, 1 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн аймгууд:

  • Дархан-Уул-33
  • Орхон-6
  • Сэлэнгэ-4
  • Хэнтий-11
  • Төв-22
  • Дорнод-8
  • Сүхбаатар-12
  • Дундговь-2
  • Баянхонгор-8
  • Ховд-5

Мөн хугацаанд 427 хүн/190 эмнэлгээс, 237 гэрийн эмчилгээнээс/ эдгэрсэн байна. Ингэснээр халдвар авсан 11,877 эдгэрчээ. Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт гурваар нэмэгджээ. Тодруулбал,

  • 44 настай эрэгтэй/4-р сарын 16-нд онош батлагдаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан/
  • 51 настай эмэгтэй/4-р сарын 17-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан/
  • Мөн 4-р сарын 15-нд онош нь батлагдсан иргэн ковид-19-өөр энджээ.

ҮЗЭХ: