Ж.Гантулга: Хөл хорионд орсны улмаас хүүхдийн хөдөлгөөн багасаж, уур бухимдалтай болдог

Ж.Гантулга: Хөл хорионд орсны улмаас хүүхдийн хөдөлгөөн багасаж, уур бухимдалтай болдог

ЭМЯ-ны мэдээллийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч, Ж.Гантулга   хөл хорионы үед уур бухимдлаа хэрхэн зөв шийдэх талаар зөвлөгөө өглөө. 

Тэрбээр “Уур бухимдлыг хамгийн сайн гадагшлуулдаг зүйл бол биеийн тамир буюу дасгал хөдөлгөөн. Булчин идэвхтэй хөдөлснөөр уур бухимдлаас болж ялгарсан адреналин гэдэг бодис биеэс гадагшилдаг. Тухайлбал, хүүхэд гэрийн нөхцөлд хөл хорионд орсны улмаас хөдөлгөөн бага болж, стресстэж уур бухимдалтай болох нь түгээмэл байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ аль болох биеийн хөдөлгөөн орсон дасгал хөдөлгөөн хийлгэж, хамт цагийг өнгөрөөх замаар уур бухимдлыг нь шийдэх хэрэгтэй. 

Уурыг тэвчиж, барих бус гаргах хэрэгтэй. Ингэхдээ түрэмгийллийн хэлбэрээр бус өөрт болон өрөөлд аюулгүй замаар гаргах нь чухал.  

Жишээ нь, хөл хорионы хугацаанд өдөр бүр хийх зүйлсийн дэс дараалал, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Тэр төлөвлөгөөндөө маш сонирхолтой, эерэгээр цагийг өнгөрөөж болох зүйлсийг оруулаарай. Сул цаг их гарвал сөрөг мэдээлэлд их анхаарах, үүнийг дагаад бухимдаж эхэлдэг. Тиймээс хөл хорионы нөхцөлийг өөртөө таатайгаар өнгөрөөх төлөвлөгөөг гаргах нь уур бухимдлыг шийдэх, сэргийлэх арга зам юм” гэв. 




Өнөөдөр бич өдөр

14 минутын өмнө