ЦЕГ-аас “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна

ЦЕГ-аас “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн ерөнхий газраас "Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна.

Эрэн сурвалжилж буй мэдэгдэлд "Л.Чинбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар руу нь залгах үед дуудлагад хариу өгөлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэлгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн" гэжээ.

Өмнө нь Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс сураггүй алга болсон иргэдийн жагсаалтад оруулсан талаарх мэдээлэл цахим орчимд түгж, иргэдийн анхаарлыг багагүй татаж байв. Тодруулбал, дуучин Д.Болд бүртгэлтэй гэрийн хаяг дээрээ байгаагүйн улмаас эрэн сурвалжлагдсан  юм. 

Заавал гэмт хэрэг үйлдсэн гэхээс гадна иргэний хэрэг дээр хэн нэгэн этгээд шүүхэд тухайн хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж болно. Энэ тохиолдолд тухайн хүн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд заавал цагдаагийн байгууллагаас биш шүүхээс эрэн сурвалжлах зарладаг. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэх хүргэх гэтэл тухайн иргэн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байгаа учраас олж өгнө үү гэсэн хүсэлт юм. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө