Чили улсын засгийн газар БНХАУ-ын “Синовак” вакцины үр дүнг хүлээн зөвшөөрөв

Чили улсын засгийн газар БНХАУ-ын “Синовак” вакцины үр дүнг хүлээн зөвшөөрөв

Чили улс коронавирусийн эсрэг дархлаажуулатдаа БНХАУ-ын “Синовак” вакциныг ашиглаж буй. Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Синовак вакцин шинж тэмдэг бүхий халдвараас 67 хувь, нас баралтаас 80 хувь урьдчилан сэргийлж байна. Вакцин үр дүнтэй бөгөөд одоо хэрэгжүүлж буй вакцинжуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй” гэж мэдээлжээ. 

Чилид хийсэн вакцины судалгаанд дурдсанаар Синовак вакцин халдвар хүндрэх эрсдэлээс 89 хувь сэргийлж байгаа аж. Судалгаанд нийт 10,5 сая хүнийг хамруулсан бөгөөд вакцины эхний болон хоёр дахь тунг хийлгэснээс 14 хоногийн дараах үр дүнг харгалзан үзжээ. 

Эрүүл мэндийн яамнаас тус тайланг танилцуулсны дараа Чилийн Сангийн дэд сайд Родриго Янезын “Манай улс Синовактай гурван жилийн хугацаанд 60 сая тун вакцин худалдан авах гэрээ хийсэн. Бид зөв тохиролцоо хийж чадлаа” гэжээ. 

Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 8035 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх үеүдтэй харьцуулахад буурч буй үзүүлэлт юм. 

Эх сурвалж: CGTN




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө