СИНЬХУА: Шуурганд нэрвэгдсэн Монголын бүс нутагт 150 тонн тэжээл хандивлалаа

СИНЬХУА: Шуурганд нэрвэгдсэн Монголын бүс нутагт 150 тонн тэжээл хандивлалаа

Хүчтэй шуурганы дараа Монголын Өмнөговь аймагт гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор БНХАУ-аас хандивласан тэжээл ачсан ачааны машинууд Өвөрмонголын өөртөө засах районы хойд хилийн Баяннур хотоос гарчээ.

Хотын удирдлагын мэдээлснээр хандивласан 150 тонн тэжээл хилийн боомтоор дамжин өнгөрчээ. Монголын Өмнөговь аймагт өвөл болсноос хойш хэд хэдэн удаа хүчтэй шуурга шуурч, улмаар тухайн бүс нутагт малын тэжээлийн хомстол үүссэн аж. Улмаар хил залгаа Баяннур хотоос тэжээлийн тусламж хүсжээ. 

Энэ жил Баяннур болон Өмнөговь аймгууд хөршийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байна. 

Эх сурвалж: Xinhuanet




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө