Элкондор хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсжээ

Элкондор хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсжээ

1990-ээд оны эхэн үед “Жирийн монгол охин”, “Агшин” киноны дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан дуучин бол “Шигтгээ” хамтлагийн дуучин Б.Цог. Дараа нь тэрээр П.Хэрлэн нарын гурван найзтайгаа нийлж “Элкондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давлагаа үүсгэж байв. Тэгвэл “Шигтгээ”, “Элкондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиожээ. Одоо ч түүний уянгалаг дуунууд залуусын зүрх сэтгэлд эгшиглэсээр байдаг билээ.