Тосонцэнгэл суманд коронавирусийн улмаас нэг иргэн нас баржээ

Тосонцэнгэл суманд коронавирусийн улмаас нэг иргэн нас баржээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумд коронавирусийн хоёр тохиолдол батлагдаж "тэг" зогсолт хийсэн тухай бид мэдээлсэн. 

Тэгвэл тус хоёр тохиолдлын нэг иргэн сум дундын эмнэлэгт амьсгалын аппараттай хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр орой таалал төгсжээ. Тухайн иргэд энэ сарын 16-ны өдөр амьсгалын дутагдалтайгаар сум дундын эмнэлэгт дуудлага өгсөн бөгөөд 18-ны өдөр Коронавирусын халдвартай нь PCR шинжилгээгээр батлагдсан байна. 

Мөн үлдсэн нэг иргэний биеийн байдал хүнд, хүчилтөрөгчийн аппараттай байна гэж эх сурвалж мэдээлжээ.

Одоогоор тэдний ойрын хавьтал 24 иргэн байгаа бөгөөд Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгдэх процесс яг одоо үргэлжилж байгаа аж. Мөн сүүлд авсан мэдээллээр эдгээрээс хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "сул эерэг" гарсан гэх мэдээлэл байна.

Тосонцэнгэл суманд хөл хорио тогтоох тухай захирамж




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө