ЗАЛРУУЛГА

Манай сайт 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр “БНСУ-ын Консул автомашин мөргөөд, хэргийн газраас зугтсан уу” нэртэй мэдээлэл нийтлэсэн.

Тухайн мэдээлэлд “Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-28-нд шиллжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астро вилла” хотхоны гадна зогсоолд байрлаж байсан иргэний автомашиныг “20-22 ДК” дугаартай, манай улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамны нэр дээр бүртгэлтэй машинаар мөргөж, орхиж явсан байна” хэмээн мэдээллэсэн билээ.

Тэгвэл иргэний машиныг мөргөж сэвтүүлсэн тухайн машин нь БНСУ-ын элчин сайдын нэр дээр бүртгэлтэй “20-22 ДК” дугаартай машин бус “20-28 ДК” дугаартай ажилтных нь автомашин байсан болохыг залруулж байна.