Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан гал түймрийг бүрэн унтрааж дуусчээ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан гал түймрийг бүрэн унтрааж дуусчээ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу 19-ний 09:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Түймрийн голомтод  аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Анхбаяраар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд  зэрэг 15 бүлгийн 203 хүн, 26 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай /180,000 га/ өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцөлийг Цагдаагийн байгууллага тогтооно гэв.