Эртний олдвор байж болзошгүй гэгдэж байсан нүх нь траншейн байжээ

Эртний олдвор байж болзошгүй гэгдэж байсан нүх нь траншейн байжээ

Сүхбаатар дүүргийн 8-р хороо Кибер захын баруун урд талд Монгол хэвлэх ХХК-ий эзэмшлийн хашаанд үүссэн нүхэнд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт ОБЕГ-ын үндэсний аврах ангийн 4 хүнтэй баг орж доторх орчин, нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсон байна. Үүний дараа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологич Г.Батболд, Ц.Буянхишиг нар орж ажилсан.

Уг нүх нь 10 м урттай, 5 м өргөнтэй, 4 талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт 1 м орчим гүн ус тогтсон траншейний байгууламж болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Уг байгууламж нь хажуу талын sentosa food court нэртэй 2 давхар барилгатай нэг цаг хугацаанд баригдсан тус барилгын ус зайлуулах байгууламж юм байна.