Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь, талын хээрийн нутгаар  хуурай, халуун салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, уулаараа цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутаг, Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр , 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16-18 метр, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.