Ойрын хавьтлын PCR шинжилгээг ГУРАВ болон НАЙМ дахь хоногт дүүргийн тандалтын баг авна

Ойрын хавьтлын PCR шинжилгээг ГУРАВ болон НАЙМ дахь хоногт дүүргийн тандалтын баг авна

Ойрын хавьтал болсон тохиолдолд яах вэ. Ойрын хавьтал болсон иргэд гэртээ 10 хоног халдвар хамгааллын дэглэм баримтлан /өөрийгөө тусдаа өрөөнд гэр бүлийнхнээс тусгаарлах, тусдаа аяга халбага хэрэглэх, ариутгалын бодисоор болон белезинатай усаар чийгтэй цэвэрлэгээ хийх/ тусгаарлагдах хэрэгтэй.

PCR шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн Хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авна. Зайлшгүй шаардлага /Коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Эх сурвалж: НОБГ