Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдах ёстой. УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт тэмдэглэснээр өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэхээр товложээ. 

Гэтэл тус хоёр байнгын хороо өнөөдөр /2021.04.21/ хуралдаагүй байна. Энэ талаар албанаас тодруулахад "Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын өчигдөр хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэхээр товлосон асуудлаа хэлэлцэж шийдвэрлэсэн. Тийм учраас өнөөдөр хуралдахгүй" гэлээ. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших нь Үндсэн хууль хууль зөрчинө гэдэг дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авсан билээ.