Г.Батхүү агсаны хэргийг дахин шалгаж эхэлжээ

Г.Батхүү агсаны хэргийг дахин шалгаж эхэлжээ

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн асан, Төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Харин өнгөрсөн гуравдугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн Ерөнхий Газраас уг хэргийг хаах саналыг гаргаж прокурорт хүргүүлсэн. Иймд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар уг хэргийг хаахыг эсэргүүцэж мэдэгдэл хийж, үргэлжлүүлэн мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулах хүсэлтийг албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн билээ.

Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтанд буцаасан аж.

Энэ дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.