Орхон аймагт коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн 40 хүн халдвар авчээ

Орхон аймагт коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн 40 хүн халдвар авчээ

Орхон аймагт вакцины эхний тунд хамрагдсан 40 иргэн халдвар аваад байгаа бөгөөд гурван хүнд уушгины хатгалгаа, үрэвслийн нэвчдэс бага хэмжээтэй илэрсэн гэж аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Д.Сүхээ мэдээллээ.

Сүүлийн 24 цагт БОЭТ-өөс 11 хүн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Ингэснээр халдвар авч эмчлүүлсэн 198 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжжээ. Халдвар авсан нийт иргэдийн 25 хувийг хүүхдүүд эзэлж байна. Мөн 31-40 насны иргэдийн дунд халдвар өндөр тархаж байгааг анхаарууллаа.