Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага Б офицеруудтай зодож, нэгнээ хүнд гэмтээсэн хэргийг ЗХЖШ нууцалж байна

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага Б офицеруудтай зодож, нэгнээ хүнд гэмтээсэн хэргийг ЗХЖШ нууцалж байна

Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын цэргийн ангиудад хууль зөрчсөн үйлдэл, хүний амь нас эрстэх тохиолдол сүүлийн үед их гарч байна. Товчхондоо, цэргийн анги нэгтгэлүүдэд ёс зүй, сахилга хариуцлага чанга хатуу байх ёстой ч энэ байдал сүүлийн жилүүдэд алдагдсан байж болзошгүй байна.

Тухайлбал, Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж “дэглэж” буй бичлэг олон нийтэд ил болж, тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г нь архидан согтуурч, хугацаат цэргийн албан хаагч байлдагч Б -г зодож амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. 

Тэгвэл энэ долоо хоногт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага Б нь архидан согтуурч, тус ангийн офицеруудтай зодолдож, нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан бололтой. 

Иймд ЗХЖШ-аас энэхүү хэрэг явдлыг ихээхэн нууцалж, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага Б-г үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн гэх мэдээлэл байна.

Мөн болсон хэрэг явдлыг хэвлэл мэдээллийн байгууллагаас нууцлахыг үүрэгдсэн байна. Улмаар гэмт хэргийн шинжтэй тус үйл явдлыг цагдаагийн байгууллагаас ч нууцалж байж болзошгүй байна.