Вакцины хоёр дахь тунгаа хийлгэхээр 11-р сургуульд цугларсан иргэдийг зохион байгуулалтад оруулж байна

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэхээр 11-р сургуульд цугларсан иргэдийг зохион байгуулалтад оруулж байна

Өнөөдөр өглөө Нийслэлийн 11-р сургуулийн гадна вакцины хоёрдугаар тунгаа хийлгэхээр ирсэн иргэд урт дараалал үүсгэн зогсож, эмх замбараагүй байдал бий болоод байсан юм. 

Зарим иргэн өчигдөр /2021.04.21/ цахим сүлжээнд 50-аас дээш насныханд “АстраЗенека” вакцины хоёр дахь тунг 11-р сургууль дээр дүүрэг харгалзахгүй хийж байна гэх мэдээллийн дагуу ирсэн гэж хэлж байлаа. Тэгвэл яг одоо цагдаагийн албан хаагчид тус сургуулийн орчимд зохион байгуулалт хийж ажиллаж байна. Өнөөдөр Нийслэлийн 11-р сургууль дээр 350 иргэнийг вакцинжуулна гэх мэдээллийг алба хаагчид хэллээ. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө