"Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсөн ч амны хаалтаа зүүхийг зөвлөж байна"

"Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсөн ч амны хаалтаа зүүхийг зөвлөж байна"

Иргэдийн дунд вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд амны хаалт зүүхгүй байх болох эсэх эргэлзээ үүсээд буй. Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Бум-Очир "Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Гэвч иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөж байна. 

Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болсон хүн өөрөө халдварт өвчнөөр өвчлөхгүй ч бусдад тараах эрсдэлтэй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барина.

Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүн халдвар авах эрсдэл бий. Тиймээс амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ ч сахина. Өөрөө халдвар авах болон бусдад тараах эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй. Тайвширч болохгүй. Нэгдүгээр тунгийн хувьд вакцинаасаа шалтгаалаад дархлаа тогтох нь өөр, өөр. Тухайлбал 50-60, 70%-ийн дархлаа тогтдог" гэв. Маргаашаас /2021.04.23/ Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлж, нэгдүгээр тундаа хамрагдаагүй иргэд болон хоёрдугаар тунгаа хийлгээгүй иргэдийг вакцинжуулна гэдгийг ЭМЯ-аас мэдэгдээд буй.