Тайхарын талд “Монгол сарлаг” наадам болно

Тайхарын талд “Монгол сарлаг” наадам болно

Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд “Монгол сарлаг” наадам наймдугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд болно. Энэ үеэр "Сүрлэг хангай" сарлагийн парад, хөхдэй уралдаант тэмцээн болохоос гадна сайхан, ганган, саглагар сагсаахай, уран сарлагуудыг тодруулахаар болжээ.

Уг наадам нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна үүлдэр угсааг чанаржуулах зорилготой аж. Зохион байгуулагчид дэлхийд үнэ цэнэтэй болсон сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг олонд таниулж сурталчлах томоохон ажлын нэг болгохыг зорьж буй юм.