АНУ Украинд 2026 он хүртэл жил бүр 300 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

АНУ Украинд 2026 он хүртэл жил бүр 300 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо Зүүн Европын орнуудад ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэхэд нь туслах зорилгоор  "Аюулгүй байдлын салбарт Украинтай түншлэх тухай" хуулийн төслийг дэмжжээ. Уг төслийн хүрээнд Украйнд 2026 он хүртэл жил бүр 300 сая хүртэл долларын цэргийн туслалцаа үзүүлэх юм.

Узраинд дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл хүчин төгөлдөр болохын тулд сенат болон төлөөлөгчдийн танхим дэмжих ёстой. Дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар баталгаажна. Сенатын Гадаад харилцааны хороо санал нэгтэй дэмжсэн тул уг төсөл баталгаажих нь цаг хугацааны асуудал болоод байна. 

Сенатын Гадаад харилцааны хорооны ардчилсан дарга Боб Менендез “В.Путин Украинтай залгаа хил дээрх нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа тул бид Украиы ард түмнийг тууштай дэмжиж, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, хамгийн ойрын түншүүдээ хамгаалах амлалтаа дахин нэг дуугаар илэрхийлж байна "гэжээ. 

2021 оны 4 дүгээр сарын 15. ОХУ-ын Украины хилийн бүсэд төвлөрүүлсэн цэргийн хуаран

Сүүлийн үед хилийн бүсэд нь Оросын цэргийн хүч нэмэгдэж буйтай холбоотой Украины Засгийн газар Барууны орнуудаас дэмжлэг хүсэж байна. Мөн Оросоос Герман руу хий дамжуулах “Nord Stream 2” төсөлд хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа юм. 

Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулебын мэдээлснээр Украины хилийн бүсэд ОХУ-ын 80 мянга гаруй цэрэг төвлөрөөд байгаа аж. Хэдий ОХУ түрүүлж дайн өдөөхгүй хэмээн мэдэгдэж буй ч Крымийн хойгт цэргүүдийг цуглуулж буй нь Вашингтон, НАТО-г түгшээж байгаа юм. 

Эх сурвалж: RadioFreeEurope