“Монгол дерби-2019” уралдаан үргэлжилж байна

“Монгол дерби-2019” уралдаан үргэлжилж байна

Жил бүр Монголын тал нутагт “Монгол Дерби” морин уралдаан зохион байгуулагддаг. 2009 оноос тасралтгүй болж буй тус уралдаанд Америк, Австрали, Испани, Шинэ Зеланд зэрэг олон орны тамирчин оролцдогоороо онцлогтой юм байна.

Нийт 10 өдрийн турш 1000 зм зам туулдаг тус уралдаан энэ сарын 14-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт барианд орох төлөвтэй байгаа аж. Одоогийн байдлаар 71 настай уралдаанч тэргүүлж яваа тухай мэдээлэл байна.

Тамирчид өглөөний 07.00 цагаас оройн 20.30 хүртэл уралдаанаа үргэлжлүүлэх эрхтэй тул цагтаа өртөөнд ирж амжаагүй бол хүрсэн газраа зогсож, тэндээ хоноглож болох дүрэмтэй юм.