ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал өчигдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс 25 жилийн ял авсан Б. Содномдаржаа, Т. Чимгээ болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган оролцож байгаа бол тус хэргийн гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар оролцож байгаа юм.

Харин УИХ-ын С.Зориг агсны хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүд болох Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын гишүүдийг тус шүүх хуралд ажиглагчаар оролцох нь шүүхээс хууль бус хэмээн үзэж оролцохыг нь зөвшөөрөөгүй юм.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.




Өнөөдөр бар өдөр

5 минутын өмнө