Б.Чойжилсүрэнгийн лицензийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуульд байхгүй “56.1.15 гэсэн заалт” ашиглажээ

Б.Чойжилсүрэнгийн лицензийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуульд байхгүй “56.1.15 гэсэн заалт” ашиглажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ашигт малтмалын газрын тосны газрын удирдлагууд өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олгогдсон “Сауд гоби коэл транс” компанид хамаарах ашигт малтмалын лицензийг цуцална” гэж мэдэгдсэн.

Мөн ашигт малтмалын тухай хуулийн дагуу цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор байхгүй. Байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан үндэслэлээр лицензийг цуцалсан тул нөхөн олговор олгохгүй гэсэн юм. 

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс гаргасан “Сауд гоби коэл транс компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах” шийдвэрт ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.15-т заасан зөрчил гаргасан тул тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэж тусгажээ. 

Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд 56.1.15 дүгээр заалт гэж байхгүй байна. Хуулийн тус хэсэг 56.1.11 гэсэн заалт хүртэл үргэлжилж байна. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ямартай ч олны анхааралд өртөөд байсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Б.Чойжилсүрэнгийн хөрөнгө оруулалттай гэдэг Сауд гоби коэл транс компанийн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “Тост,  Тосон бумбын нуруу”-нд олгогдсон тусгай зөвшөөрөл цуцлагдаж байна. Өнөөдөр Тост, тосон бумбын нуруу орчимд 34 лиценз олгогдсон байдаг аж. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд ашиглалтын 102, хайгуулын 99 зөвшөөрөл олгогджээ.