ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал энэ долоо хоногийн даваа гаригт Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс 25 жилийн ял авсан Б. Содномдаржаа, Т. Чимгээ болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган оролцож байгаа бол тус хэргийн гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар оролцож байгаа юм.

Өчигдөр болсон шүүх хурлын үеэр Б. Содномдаржаагийн өмгөөлөгч, ялтан Т.Чимгээ нарын бие муудаж шүүх хуралдаан нэг цаг орчим завсарлаж, хуралдсаар оройн 20 цаг хүргээд завсарласан. Өнөөдөр шүүх хуралдаан үргэлжилнэ.