Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүүхэд алга болжээ

2019-08-14 14:05

Алга болсон хоёр настай хүүг эсэн мэнд олжээ

Гэрийнхнийгээ малд явсан хойгуур гэртээ ганцаараа үлдсэн хүү алга болсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл алга болсон хүүг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Ховд аймгийн Ховд  сумын малчин Н-ын хоёр настай хүү өчигдөр  гэрийнхэн нь малдаа явсны дараа сураггүй алга болсон. Хэргийн талаарх дуудлага  аймгийн Онцгой байдлын газарт тус өдрийн 21.05 цагт ирж,  эрлийг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй.

Харин өнөө өглөө  06.00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлэн, хүүг эсэн мэнд олжээ. Ховд аймгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр хүүг Ховд сумын Баянбулаг багаас дөрвөн км орчим зайд байсныг эсэн мэнд олсон байна.

2019-08-14 10:26

Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүүхэд алга болжээ

Ховд аймгийн Ховд суманд оршин суух хоёр настай хүү гэрийнхэн нь малдаа явах үед гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд улмаар алга болжээ.

Хэргийг тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т /тус сумын харьяат малчин Н-ийн хоёр настай хүүхэд сураггүй алга болжээ. Хүүг гэрийнхэн нь 15 цагийн орчимд малдаа явахдаа орхиж явсан байжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин,  аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, нийт 28 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоо хүртэлл хүүг олоогүй байгаа юм байна.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө