НОСК: Шаардлага хангасан иргэдийн мэдээллийг ӨНӨӨДӨР байршуулна

НОСК: Шаардлага хангасан иргэдийн мэдээллийг ӨНӨӨДӨР байршуулна

“Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл болж өнгөрсөн. Бүртгүүлсэн 35058 иргэнээс шаардлага хангасан иргэдэд мэдээлэл хүргүүлж, 3-5 хоногийн хугацаанд бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэхийг шаардах ажлыг эхлүүлэхээр зэхэж байна.

Тодруулбал, өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад шаардлага хангасан иргэдийн мэдээллийг байршуулах юм байна.

Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдээс “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлээд байгаа юм.