Н.Цэрэнбат: Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа

Н.Цэрэнбат: Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр энэ тухай “Засгийн газрын /2019.08.14/ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн цогцолбор газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482.37 га газар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.

Засгийн газрын тогтоолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан томоохон ажлын хэсэг Тост, Тосон Бумын нуруунд олгогдсон хайгуулан болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт хийхээр болсон.

Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт, мэдээллийн санд бүртгэхийг БХБ-ын сайд Х.Баделханд, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт даалгасан” гэлээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө