Согтуугаар дугуй унаж яваад осол гаргажээ

Согтуугаар дугуй унаж яваад осол гаргажээ

Энэ сарын  12-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол улсын гудамж, "Мандала" хотхоны урд замд осол гарчээ. Уг ослоор Тоёото приус маркийн автомашины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 15 настай, эрэгтэй Б-тэй мөргөлдсөн байна. 

Унадаг дугуй унаж яван Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ.

Зөвхөн өчигдөр бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 9 хүн гэмтэж бэртсний 4 нь хүүхэд байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө