Японд шуурганы улмаас дотоодын нислэгүүдийг цуцалжээ

Японд шуурганы улмаас дотоодын нислэгүүдийг цуцалжээ

Японы баруун нутагт асар хүчтэй “Кроса” халуун орны шуурга дэгдэх төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын агаарын тээврийн компаниуд дотоодын 166 нислэгээ цуцалжээ.

Цуцлагдсан нислэгүүдийн дийлэнхийг Кюшү аралд ирэх болон гарах хөдөлгөөн эзэлж байна. Мягмар гарагийн өглөөний байдлаар “Japan Airlines” 62, “Japan Air Commuter” 41, “All Nippon Airways” 34, “Solaseed Air” 16, “Skymark Airlines” 5, “Jetstar Japan” 4, “Peach Aviation” 2, “Vanilla Air” 2 нислэгийг тус тус цуцалсан байна.

Цаашид илүү олон нислэгийг цуцалж болзошгүй тул агаарын тээврийн компаниудын цахим хуудсуудыг тогтмол шалгаж, сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авж байхыг дээрх компанийн төлөөлөгчид зорчигчдодоо сануулжээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө