Б.Чойжилсүрэн: Асуудлыг улстөржүүлсэн

Б.Чойжилсүрэн: Асуудлыг улстөржүүлсэн

Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруунд олборлолт явуулж буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн үйл ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тушаалаар цуцалсан. Энэ талаар УИХ-ын гишүүн  Б.Чойжилсүрэнгийн байр, суурийг сонслоо.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ГАНЦХАН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОНД ГАЙХАЖ БАЙНА

Тэрбээр энэ талаар “2010 онд энэ лицензийг худалдаж авсан нь үнэн. 2016 онд буцаагаад зарсан. 50 хувь нь минийх. Надаас худалдаж авсан залуус үйл ажиллагаа явуулах гээд бүтэлгүйтэж байна. Бүх бичиг баримтыг нэгтгээд хэрхэхээ шийднэ. Энэ бол бизнесийн эрсдэл юм. Энэ лицензийг надаас худалдаж авсан хүмүүс улс төрөөс хамаарч хэлмэгдлээ. Хэрвээ миний оронд гаднын иргэн эсвэл өөр хүн ажиллуулж байсан бол ийм эрсдэлд орохгүй байсан байх. Асуудал нь надад байна. Улс төржүүлж байна. Уг уурхайд 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Би хөрөнгө оруулалтыг хамгаалдаг, ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан. Хурд группийн нийт ажилчдын цалингийн нэг сарын зардал зургаан тэрбум төгрөг. Эдийн засгийн эрсдэлд орж компанийн үйл ажиллагаа зогсоход хуримтлалтай байх ёстой. Үүний төлөө л явсан. "Сауд Гоби Коэл Транс" ХХК-иас өмнө есөн уурхай ажиллаж байсан юм байна лээ. Гэтэл ганц энэ компанийн үйл ажиллагааг зогсоосонд гайхаж байна“ гэсэн юм.

Д.СУМЪЯАБАЗАР: ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БҮХ КОМПАНИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО

Харин Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар “Тост, тосон бумбын нуруг улсын тусгай хамгаалалтад авна. Тэнд олборлолт явуулдаг бүх компанийг үйл ажиллагааг зогсооно. Ганцхан хүнд зориулж шийдвэр гаргаж болохгүй. Аймгийн Засаг дарга нь өөрөө лиценз авч болохгүй. Бадраа гэж нөхөр байгаа гэсэн. Аж, ахуй нэгжүүдэд хүндрэлтэй байгаа. Олон жилийн хөдөлмөр, зүтгэл олон хүний амьдрал, ахуй гээд олон асуудал яригдаж байгаа. Тус газарт лиценз нь 1994 оноос олгогдож эхэлсэн” гэлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө