Монголын хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигээс мөнгөн медаль хүртжээ

Монголын хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигээс мөнгөн медаль хүртжээ

Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж, мөнгөн медалийн эзэд болжээ. Алдарт Пушкашийн нутагт, домогт Ференцварошийн араас аман хүзүүднэ гэдэг яах аргаүй бахдам амжилт юм. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдаж, эхнээсээ ийнхүү үр шимээ өгсөөр байна.

Ташрамд дуулгахад, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар: “Ирэх намар монгол хүү Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн нүүр хуудсандаа бичжээ.

Isee.mn сайтын Г.Ганбаяртай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө