ВИДЕО: Ялалтын баярын жагсаалд оролцох цэрэг, техникийн цуваа ирсээр байна

ВИДЕО: Ялалтын баярын жагсаалд оролцох цэрэг, техникийн цуваа ирсээр байна

Энэ жил Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож буй юм. Тус ойг наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр ОХУ-тай хамтран өргөн тэмдэглэхээр бэлтгэл ажил ид өрнөж байна.

Ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан билээ. Түүнчлэн ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аялалыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа.

Тэгвэл өнөөдрөөс Орос Монголын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт болон баярын жагсаал, арга хэмжээнд оролцох цэрэг, техникийг ОХУ-аас галт тэргээр зөөвөрлөн авч ирсээр байгаа аж.