Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг эргүүлэн татах хүсэлтийг СЕХ-нд хүргүүлэв

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг эргүүлэн татах хүсэлтийг СЕХ-нд хүргүүлэв

"Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс Сонгуулийн ерөнхий хороонд албан хүсэлт хүргүүллээ. Үндсэн хууль үүргээ биелүүлж байх явцад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн. Цаашлаад Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц нь хамгаалахгүй  дүгнэлт гаргаж түүнийг нь УИХ-аас зөвшөөрч байгаа нь Монголд хууль үйлчлэхгүй байгаагийн илрэл гэж тус хөдөлгөөнөөс үзэж байгаа аж. 

Тиймээс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг эргүүлэн татах албан бичгийг ийнхүү Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Учир нь нэр дэвшигч У.Хүрэлсүх сүүлийн таваас доошгүй жилд эх орондоо байнга оршин суусан гэх заалтыг зөрчсөн. Тодруулбал, тэрбээр 2014-2016 оны долдугаар сар хүртэл Монгол улсад байгаагүй байх нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл У.Хүрэлсүхэд зориулж Үндсэн хуулийн цэцээс давуу байдал олгож сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан гэх заалтыг нэр бүхий этгээдүүдээс мэдээлэл гарган түүнийг хянахаар түдгэлзүүлж зохимол байдал бий болгосон гэж бодож байна хэмээн тус хөдөлгөөнөөс мэдэгдлээ.