Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг гурван наснаас цэцэрлэгт авдаг болно

Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг гурван наснаас цэцэрлэгт авдаг болно

Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат нар оролцлоо. Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд "Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн нас 2-5 нас байдаг. Тэгвэл БШУ-ны яам сургуулийн өмнөх боловсролыг 3-5 нас байх бодлого барина" гэж мэдэгдлээ.

Тэрээр “Сургуулийн өмнөх нас буюу таван насныхныг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх боломжийг нээж өгөх ёстой юм билээ. Цаашдаа сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 болгож, 0-3 насыг хүүхэд харах үйлчилгээ болон эцэг эхчүүдэд нь хоёр насны хүүхдийн хувьсах зардлыг олгох зарчмаар явна. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хууль, Дээд сургуулийн хууль, Судалгааны их сургуулийн хуулийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ” гэв.