ТАНИЛЦ: Түрээсийн орон сууцанд хамрагдсан эсэхээ ингэж шалгаарай

ТАНИЛЦ: Түрээсийн орон сууцанд хамрагдсан эсэхээ ингэж шалгаарай

“Буянт-ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт өгч сонгогдсон иргэдийн нэрсийн жагсаалт гарчээ.

Иргэдийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад байршуулаад байна.

Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 23-ны хороонд тав хоногийн хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад авч очих юм. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгөхийг мэргэжилтнүүд сануулсан байна.

Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийн дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахыг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтад хандана уу.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө