ЭЕШ-ыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож зохион байгуулна

ЭЕШ-ыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож зохион байгуулна

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлжээ. Энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй нийт төгсөгчийн 79 хувь буюу 31,782 ЭЕШ өгнө. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8,638 хүн өгөх юм байна.

ЭЕШ-ыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, зохион байгуулна гэдгийг Боловсрол Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Нийт шалгуулагчдын

  • 13,636 нь 19 нас хүрсэн
  • 25,082 нь 18 нас хүрсэн буюу эдгээр шалгуулагч вакциндаа хамрагдах насныхан байгаа юм. Вакцинд хамрагдах нас нь хүрээгүй 1,675 төгсөгч байна/15, 16, 17 настай/. Эдгээр насныхныг вакцинд хамруулах эсэхийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх аж.