Мод ачсан дөрвөн вагон замаасаа гарч хөндлөн унажээ

Мод ачсан дөрвөн вагон замаасаа гарч хөндлөн унажээ

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөний 2-р замд вагон хөндлөн унажээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 08:30 цагийн орчимд Мааньт өртөөний 2-р зам дээр 2656 дугаартай галт тэрэгний мод ачсан дөрвөн вагон унасан байна.

Дээрх унасан дөрвөн вагоны хоёр нь хөндлөн унаснаас гадна, гурван ширхэг суман шилжүүлгийг эвдэлжээ.