“М.Мөнхшүрийг торгож, Цагдаагийн алба хаагчид сануулга өгсөн” гэжээ

“М.Мөнхшүрийг торгож, Цагдаагийн алба хаагчид сануулга өгсөн” гэжээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг “өөрийг нь таньсангүй” гэсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

Харин энэ асуудалд тэрбээр тайлбар хийхдээ “Би тэнд яваагүй. Надад тийм машин ч байхгүй. Намайг нэгэн сэтгүүлч "тонгорно" гэж байснаа биелүүлсэн бололтой. Найз нь ч бас чамд "бэлэг" баринаа" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

Тэгвэл М.Мөнхшүрийг таниагүй гэх цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авсан тухай алба хаагчийн эхнэр цахим хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр "Сайн уу Мөнхшүр. Би СХД-ийн нэгд ажилладаг алба хаагчийн эхнэр байна. Чи СХД-т явж байгаад цагдаатай хэрэлдсэн. Тэгээд тэр цагдаадаа арга хэмжээ авахуулсан байна. Чи тэр үед өөрөө тайлбарлаад бичиг баримтаа сайн үзүүлээд явж болох байсан. Маскны цаанаас хүнийг таних хэцүү. Чи тэнд яваагүй, хүнтэй маргаагүй, тийм машингүй гэж мэдэгдэл хийсэн байна билээ. Тийм юм бол манай нөхөр яагаад арга хэмжээ авахуулав. Манайх ам бүл 5. Нөхөр ганцаараа ажил хийдэг. Би чамд их гомдож байна. Чи цагдаатай ингэж харьцаж байхад бусад нь аргагүй ч юм уу даа. Албан тушаалаараа далайлгасан юмуу. Уучлаарай надад бас арга хэмжээ авах уу" гэсэн байна.

Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн алба хаагчийг торгоогүй. Харин М.Мөнхшүрийг цалингийн 20 хувиар торгож, цагдаагийн алба хаагчид сануулга өгсөн" гэжээ.