М.Мөнхшүр: Би ч гэсэн адилхан коронавирус тусчхаад гэр бүлээрээ амьдрах гээд л тэмцэж яваа хүн

М.Мөнхшүр: Би ч гэсэн адилхан коронавирус тусчхаад гэр бүлээрээ амьдрах гээд л тэмцэж яваа хүн

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг “өөрийг нь таньсангүй” гэсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. 

Харин өчигдөр М.Мөнхшүрийг таниагүй гэх цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авсан тухай алба хаагчийн эхнэр цахим хуудастаа мэдээлсэн билээ.  Тэгвэл энэ талаар М.Мөнхшүр хэвлэлд өгсөн тайлбартаа “Check.mn сайт зөвхөн нэг талыг барьж, тэр албан хаагчийг л бичсэн байна. Гэтэл үнэндээ би ч гэсэн адилхан цалингаа хасуулсан. Би ч гэсэн адилхан коронавирус тусчхаад гэр бүлээрээ амьдрах гээд л тэмцэж яваа хүн шүү дээ. Цалингаа адилхан л хасуулсан байхад тэр албан хаагчийн гурван хүүхэд нь хоолгүй хоцорлоо гэж бичсэн байна лээ” гэжээ.