Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн амь насыг заналхийлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн амь насыг заналхийлжээ

Ардчилсан намаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг заналхийлсэн байна. Энэ талаар нэр дэвшигч С.Эрдэнийн өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Уг хэрэгт нэр бүхий хүмүүс холбогдож байгаа юм. Эдгээр хүмүүс нэр дэвшигчийн амь нас, эрүүл мэндийг хохирооно гэж удаа дараа утсаар сүрдүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 19.3, 13.5-т заасны дагуу төр нийгмийн зүтгэлтний амь насанд халдахаар завдах, бусдыг сүрдүүлж байна. Тиймээс бид төрийн тусгай хамгаалалтын газарт гомдол гаргасан. Төрийн тусгай хамгаалалтын газар цагдаагийн байгууллагад хандсан байх. Хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Туваан бидэнтэй зөрчилдөж, маргалдаж байгаа" гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: