Б.Хурц нарт холбогдох шүүх хурал дөрөв дахь өдрөө үргэлжилнэ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал дөрөв дахь өдрөө үргэлжилнэ

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал энэ долоо хоногийн даваа гаригт Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс 25 жилийн ял авсан Б. Содномдаржаа, Т. Чимгээ болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган оролцож байгаа бол тус хэргийн гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар оролцож байгаа юм. Өчигдөр Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн мэдээлэл хийсэн. 

Энэхүү хэргийг улсын маш нууцын зэрэгтэй шалгаж байгаа учир, хуулийн хүрээний албаны хүмүүсийн мэдээллээс өөр мэдээлэл олон нийтэд ил болохгүй байна.