Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, “Улсын аварга” цолонд хүрсэн. 

Тиймээс Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар улсын залуу аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх наадмыг энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулах тов гаргаад байсан. 

Харин өнгөрсөн өдрүүдэд Э.Оюунболдыг допинг хэрэглэж түрүүлсэн учраас цолоо хураалгахыг МҮБХ-ноос шаардаад буй.

Харин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс “B” сорьцын шинжилгээний хариу гарсны дараа албан ёсоор зарлана гэдгээ мэдэгдсэн. Допингийн асуудалд нэр холбогдсон учраас Хэнтий аймагт энэ сарын 18-ны өдөр товлоод байсан түүний цолны найр, наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.