ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "Үндэсний инновацийн хөгжил" форум эхэллээ

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "Үндэсний инновацийн хөгжил" форум эхэллээ

Үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх 5 чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай инновацийн бүтээгдэхүүн,  үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Үндэсний инновацийн хөгжил” форум эхэллээ. 

Форум энэ долоо хоногт бүтэн явагдаж, үргэлжлэх юм. Уг форумаар мэдлэгийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, баялаг болгох асуудлыг ярилцаж цаашдын ажлын төлөвлөгөөг батлах бөгөөд төрийн байгууллага, төр, хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцож байр, сууриа илэрхийлж байна.

7 дахь жилдээ зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар ХХААХҮЯ , Соёлын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, АШУҮИС, МҮХАҮТ, Залуу судлаачдыг дэмжих сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Старт-ап Монгол ТББ, Монголын хамтын оффисуудын холбоо, “Старт-ап маркетинг спейс” ХХК, “Эм Эн Эйжинси” зэрэг олон байгууллагууд хамтран ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй болж буй бөгөөд эрдэмтэн, судлаачдын мэдээллийг та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яам болон хамтрагч байгууллагуудын фэйсбүүк хуудсаас арга хэмжээг шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой.

Өнөөдрийн хувьд 

  • Цахим технологи, дижитал шилжилт
  • Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци 
  • Биотехнологи, анагаах ухаан
  • Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци
  • Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
  • Гарааны компанийг дэмжих үндэсний экосистемийн жишиг загвар
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол соёлын оршихуйн бодлого” зэрэг сэдвээр салбар хуралдаан явагдах юм. 

ШУУД ҮЗЭХ: