Эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг таван эрдэмтэнд олголоо

Эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг таван эрдэмтэнд олголоо

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.

2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.

Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:

  1. Физикч, математикч Жавын Даваасамбуу
  2. Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  3. Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  4. Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  5. Түүхч Цэдэндамбын Батбаяр нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг Ерөнхийлөгч Х.Баттулга олголоо.