ДЭМБ: Жилд 745.000 хүн ажлын урт цагаас болж амь насаа алддаг

ДЭМБ: Жилд 745.000 хүн ажлын урт цагаас болж амь насаа алддаг

Өдөрт урт хугацаагаар ажиллах нь жилд хэдэн зуун хүний аминд хүрч байгаа талаар ДЭМБ мэдээллээ. Энэ төрлийн  анхны судалгаагаар 2016 онд л гэхэд өдөрт  олон цагаар ажилласны улмаас 745.000 хүн цус харвалт болон зүрхний өвчнөөр нас барсан байна. Ялангуяа Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун хэсэгт амьдардаг хүмүүс хамгийн их өртсөн болохыг тогтоожээ. ДЭМБ-аас короновирусийн цар тахлын улмаас энэ байдал улам дордож болзошгүй талаар мэдэгдсэн. Судалгааны үр дүнд долоо хоногт 55 ба түүнээс дээш цаг ажиллах нь цус харвалтын эрсдэл 35%, зүрхний өвчнөөр нас барах эрсдэл 17%-иас илүү байжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанд олон цагаар ажилласны улмаас нас барсан хүмүүсийн бараг дөрөвний гурвыг дунд болон ахимаг насны эрчүүд эзэлж байгааг харуулсан бол манай улсын хувьд салбар салбаараасаа шалтгаалан өдөрт ажиллах цагийн хувьд ялгаатай, дунджаар 7 хоногт 48 цагаас дээш цагаар ажиллаж байгаа юм.

Харин Монгол улсын хувьд 7 хоногт ажилласан цаг /салбар/-ын  байдлаар:

ЭХ СУРВАЛЖ: BBC

М.МАРАЛМИЧИД




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө