Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн: Ахыгаа уурлуулахгүйн тулд сайн барилдана

Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн: Ахыгаа уурлуулахгүйн тулд сайн барилдана

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж байна. Тэрээр өчигдөр хоёр дахь өдрөө давж, оозэки цолтой бөхийг давсан байна. Ингээд түүнээс сэтгүүлч барилдааных нь талаар тодруулахад, “Ахыгаа уурлуулахгүйн тулд сайн барилдмаар байна” хэмээжээ. Энэ талаар Япон хэлний орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар өөрийн твиттер хуудастаа мэдээлжээ.