Судалгаанд оролцсон Япончуудын 80 хувь нь “Токио-2020” наадмыг зохион байгуулахыг эсэргүүцжээ

Судалгаанд оролцсон Япончуудын 80 хувь нь “Токио-2020” наадмыг зохион байгуулахыг эсэргүүцжээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам Япон улсад зохион байгуулагдахад хэдхэн сарын хугацаа үлдээд буй. Гэвч Япончууд коронавирусийн цар тахлын улмаас эх орондоо олимп зохион байгуулахыг эсэргүүцэж байна.

Японы өдөр тутмын томоохон хэвлэл болох “Асахи Шимбум” сонины явуулсан судалгаанд оролцогчдын 43 хувь нь “Токио-2020” наадмыг цуцлахыг дэмжсэн бол 40 хувь нь хойшлуулах хүсэлтэй байна гэжээ. Энэ нь Японы иргэдийн Олимпийн наадмын талаарх хамгийн сүүлийн үеийн санал бодлын судалгаа юм. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн энэ төрлийн санал асуулга явуулахад оролцогчдын 35 хувь нь цуцлахыг дэмжиж, 34 хувь нь хойшлуулахыг хүссэн үр дүн гарсан. 

Судалгааны хоёр дахь хэсэгт хэрэв наадам зохион байгуулагдах бол гэсэн хэсэгт нийт оролцогчдын 59 хувь нь үзэгчгүй байх, 33 хувь нь үзэгчийн тоог бууруулах гэдэгт санал өгсөн байна. 

Япон улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 5000-д хүрээд байна. Халдварын тохиолдол эрчимжихийн хэрээр эрүүл мэндийн салбарт учрах дарамт ихсэж буйг эрх баригчид хэлж байна. 

Эх сурвалж: Guardian