АНУ 80 сая тун вакциныг аль орнуудад хандивлахаа шийдээгүй байна

АНУ 80 сая тун вакциныг аль орнуудад хандивлахаа шийдээгүй байна

АНУ 80 сая тун коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад хандивлахаар болсон талаар Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр/2021.05.17/мэдэгдлээ.

Хандивын 80 сая тун вакцины 20 сая тун нь АНУ-ын хүлээн зөвшөөрөгдсөн Pfizer, Moderna, Johnson & Johnson байх бол үлдсэн 60 сая нь “AstraZeneca” компаниас захиалж авах вакцин нь байх аж. Вакцины эхний хэсгийг ирэх сард улс орнуудад хандивлахаар болсон байна. 

Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Цагаан ордонд хэлсэн үгэндээ “Манай улс вакцинжуулалтын хөтөлбөрөөрөө дэлхийд манлайлж байсан бол өнөөдөр дэлхий дахинд туслах алхам хийж байна. Ямар ч далай хангалттай өргөн биш. Ямар ч хана биднийг аюулгүй байлгаж чадахуйц өндөр биш.  Улс орнуудад газар авч буй өвчин, үхэл нь тухайн улсдаа төдийгүй, бусад оронд ч эрсдэл учруулж болзошгүй” гэжээ. 

АНУ-ын тусламж чухам аль оронд очих нь одоогоор тодорхойгүй байна.  Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки энэ талаар ойрын өдрүүдэд зарлах болно гэв. 

Эх сурвалж: USAnews