Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлээд, түүний асуудлыг УИХ дээр “нам, жим” болгожээ

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлээд, түүний асуудлыг УИХ дээр “нам, жим” болгожээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод байна. Иймд түүнийг МАН-ын гишүүнчлэлэс түр түдгэлзүүлсэн.

Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр юм уу, эсвэл хуулийн байгууллагын шийдвэрийн дагуу түдгэлзэх ёстой гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн.

Тэгвэл Ц.Анандбазарын асуудал УИХ дээр нам, жим болсон байна. Тодруулбал, түүнийг асуудлыг хэлэлцэх талаар Ёс зүйн байнгын хороо ямар нэг мэдээлэл хийгээгүй, төлөвлөгөө гараагүй байгаа ажээ. Товчхондоо, Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлээд, түүний асуудал манай намд хамаагүй гээд орхиж байгаа бололтой.