COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдэд насанд хүрэгчдийнхтэй адил шинж тэмдэг илэрнэ

COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдэд насанд хүрэгчдийнхтэй адил шинж тэмдэг илэрнэ

Канад болон АНУ COVID-19-ийн “Pfifer”-ийн 12-16 насныханд зориулсан вакциныг бүртгэн авч, уг насныхны дархлаажуулалтыг эхлүүлээд байна. Тэгвэл АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх төвөөс вакцин хийлгэсэн хүүхдүүдэд илэрч болох шинж тэмдгийн талаар мэдээлэл гаргажээ. Үүнд: 

  • тарьсан хэсэгт хөндүүрлэх, 
  • хавдах, улайх, 
  • ядрах, толгой өвдөх,
  • булчин өвдөх, 
  • халуурах, даарах, 
  • дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч болзошгүй аж. Энэ нь “Pfifer” вакцин хийлгэсэн насанд хүрсэн иргэдэд түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд юм. 

Эдгээр гаж нөлөө нь хэд хоногийн дараа арилах бөгөөд хэрэв удаан хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөжээ. Мөн зарим тохиолдолд гаж нөлөө огт илрэхгүй байж болохыг анхааруулсан байна. 

Эх сурвалж: CDC